Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ

УИХ, НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ. Сурталчилгааны нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн АН-ын зуу зуун гишүүн, дэмжигч цуглан өөрсдийг нь төрд, нийслэлд төлөөлөхөөр сонгогдсон нэр дэвшигчдийг уухайлан дэмжиж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүрэлцэн ирж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа товч танилцуулсан юм. 

НИТХ-ын сонгуульд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон түүний журмын нөхөд болох Б.Наранцацралт, Ё.Цацралтуяа, П.Батчимэг, Б.Түвшин, А.Цэрэнбат нар нэр дэвшихээр болсон билээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид НИТХ-д 25-уулаа байсан ч Бүтээн байгуулалтын “бослого”-ыг маш амжилттай эхлүүлэн, үргэлжлүүлж байна. Бүтээн байгуулалт, зам харгуй, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж гээд Улаанбаатарчуудын амьдралд хэрэгтэй бүхий л салбарт хүрч ажиллаа. Одоо харин бид илүү олуулаа болж бүтээн байгуулалтын хоёр дахь давалгааг эхлүүлэх хэрэгтэй байна. 45-уулаа ялалт байгуулна гэдэгтэй итгэлтэй байна. Хамгийн гол нь нийслэлчүүдийн итгэл бидэнд хэрэгтэй. Хан-Уул дүүрэгт УИХ, НИТХ-д АН-аас 10 хүн нэр дэвшиж байна. Гишүүд, дэмжигчид, ардчилсан үзлийг хамгаалагч хүн бүр бидэнд итгэл үзүүлнэ гэж найдаж байна. Ипотекийн таван хувийн хүүтэй орон сууцны хорооллын бүтээн байгуулалт Хан-Уулд эхэлсэн, гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн энд үргэлжилсээр байна. Хан-Уулын иргэд бид хамтдаа урагшилж чадна. Нэр дэвшигчиддээ амжилт хүсье” гэсэн юм. 

Түүнээс гадна НИТХ-д нэр дэвшиж буй бусад таван хүн тус бүртээ сонгогч, дэмжигч, гишүүддээ хандан үг хэлсэн бөгөөд хамтарч ажиллах, хамтдаа бүтээн байгуулалтын бослогыг үргэлжлүүлэхийг уриалсан юм.  Ямартай ч ийнхүү Хан-Уул дүүрэгт УИХ, НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч 10 хүн албан ёсоор сурталталчилгаагаа эхэлж байна.

 

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ

Бусдад түгээх
  • gplus