Төрсөн сумынх нь ард иргэд О.Амартүвшингээр бахархаж байна
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, уугуул Булган аймагтаа нэр дэвшиж буй  Отгондаваагийн Амартүвшинг төрөлх сумынх нь иргэд, сонгогчид халуун дотноор угтан авлаа. Хутаг-Өндөр суманд төрж, өссөн О.Амартүвшинг ах, дүү хамаатан санднаас гадна зуу зуун иргэд сонгогчид угтан авч амжилт хүслээ. Энэ сумын хувьд Булган аймгийн хамгийн олон иргэд сонгогчтой, том сум нь юм.

Сумын Засаг дарга н.Жаргалсайхан “Ухаан зарцуулсан хүн хэрхэн амжилтад хүрч болдгийг манай сумын хүү О.Амартүвшин бидэнд байтугай монголчууддаа харуулсан. Ийм бахархалтай хүү ус нутгаа зорин ирж байгаад манай сумын иргэд таатай байгаа” хэмээн тодорхойлсон бол Уньт багийн малчин н.Дорио гуай аав, ээжтэй нь хамт ажиллаж байсан үеэ дурсч, “Ийм сайн хүмүүсийн хүүхэд угаас муу явах учиргүй” хэмээсэн. Хантай багийн иргэн “Энэ удаагийн сонгуульд намыг биш хүнийг сонгох нь чухал. Ингэж байж бид өнгөрсөн алдаагаа залруулна” гэсэн. Түүний энэ үг танхимд суугаа иргэдийн хүсэлд нийцсэн бололтой, алга нижигнүүлэн ташиж, нутгийн хүүдээ сэтгэлийн дэм хайрлав.



Сумын төвд болсон уулзалтын үеэр  соёлын төв хөл гишгэх зайгүй байсан нь уугуул нутгийхан нь хүүгээ хүлээсэний илрэл байлаа. Энэ үеэр Хутаг-Өндөр сумын өндөр настан н.Дагвасүрэн “Миний амьдад унасан нутаг угаасан уснаас минь УИХ-д төлөөлөх хүн гарах нь. Ийм л бодол төрсөн учраас энэ удаад нутгийн хүүгээ төрд илгээж, үгээ хэлэхээр хүрэлцэн ирлээ” хэмээн хэлээд амжилт хүссэн.

Мөн энэ нутгийн ахмадууд Булганчууд энэ удаагийн сонголтдоо анхаарах цаг нь ирсэн гэдгийг сануулж байв. Харин зуны амралтаараа сумандаа ирээд байгаа Н.Энхцэцэг “Нутаг усаа гэсэн сэтгэлтэй, чадварлаг, залуу боловсролтой хүн бол О.Амартүвшин. Тиймээс эргэлзээгүй сонгоно. Тэгээд ч би энэ жил анх удаа сонгууль өгч үзнэ” хэмээсэн. Ийнхүү нутгийн иргэдийн сэтгэлийн дэмийг тээсэн О.Амартүвшин сонгуулийн сурталчилгаа үргэлжлүүлсээр байна. 
 

Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.

                        Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus