Та 1072 ширхэг хувьцаатай эсэхээ шалгаарай
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэн та хүсвэл хувьцаагаа төрд арилжиж болно гэсэн үг.

Өөрийн хүсэлтээр хувьцаагаа худалдаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг маргаашаас эхлэн Улаанбаатар болон орон нутагт тухайн иргэний үйлчлүүлдэг арилжааны банкин дээр тодорхой маягт бөглүүлэх замаар хүлээн авахаар болсон билээ.

Иймд иргэн та өөртөө хэдэн ширхэг хувьцаа байгааг шалгаж үзэхийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтаас шалгах боломжтой юм.
Бусдад түгээх
  • gplus