Монгол улсад 94000 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
 Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) бий болгосон бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм. 1997 онд Амстердам, Осло хотод болсон Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрүүдтэй тэмцэх тухай бага хурал болон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлын тухай олон улсын бага хурлын дараа хуанлид шинэ өдөр бий болгох тухай санаа гарчээ. 

Эдгээр арга хэмжээ нь хүүхдийн хөдөлмөрийг устгах шаардлагатайд олон нийтийн анхаарлыг хандуулсан юм. Энэ үйл ажиллагааг мэдээллийн талаар хангахын тулд статистикийн болон туршилтын судалгаа явуулах шаардлагатай тухай мэдэгдсэн байна. Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах тухай ОУХБ-ын 82 дугаар конвенци хүчин төгөлдөр болсноос хойш өнгөрсөн жилүүдэд ажил хийдэг олон хүүхдэд дэмжлэг үзүүлсэн ч, хийх зүйл бас их байна. 

Сүүлчийн тоо баримтаас үзвэл, дэлхийд 215 сая хүүхэд ажил хийж, ингэхдээ тэдний 115 сая нь аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажээ. ОУХБ-ын гишүүн улсууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах зорилго тавьсан юм. Энэ зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, улс төрийн хүсэл зоригийг бэхжүүлэхийн аль аль нь чухал шаардлагатай  хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Манай улсад ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа 94000 орчим хүүхэд бий. Тэгвэл 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох зорилготой ажиллаж байгаа аж. Энэ нь ажил олгогчдын хандлагыг өөрчилснөөр биелэх боломжтой юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus