Хаалттай байсан замыг нээнэ
Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд тус замын Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баасан гарагийн 23:00 цагаас эхлэн хаасан бөгөөд 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд хучилтын ажил хийхээр болсон юм. Мөн тухайн хугацаанд Home plaza худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus