Монголын баг Туркийн багийг 6:2-оор яллаа
Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг багуудын дунд болдог "Дэлхийн цом"-ын тэмцээн АНУ-ын Лос-Анжелос хотноо эхэллээ. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн тэмцээнд оролцож байгаа юм. Манай багийн хувьд эхний шатанд Туркийн багтай таараад байсан. Тэгвэл Монгол улсын  чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Туркийн багийг 6:2 харьцаатай ялжээ. Одоо Монголын багийг ОХУ-ын хүчирхэг багийн тулаан хүлээж байна.

БАРИЛДААНЫ ДҮН: Монгол, Турк /6:2/

57 кг: Э.Бэхбаяр – Сулейман Атли
61 кг: Т.Түвшинтулга – Мехмет Солер
65 кг: Г.Мандахнаран – Сервет Кошкин
70 кг: Б.Батмагнай – Селахаттин Киликсаллан
74 кг: П.Өнөрбат – Сонер Демирташ /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй/
86 кг О.Үйтүмэн – Селим Язар
97 кг Д.Хүдэрбулга – Мюрэн Фикрэт Мутлы
125 кг Ж.Чулуунбат – Таха Акгюль /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учир ялалт авсан/
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus