МАН нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр эдийн засагчаа Дарханд илгээлээ
Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн  43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр өчигдөр өглөө сурталчилгааны үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, намынхаа мөрийн хөтөлбөрийг дарханчууддаа танилцуулсан юм. Аймгийн төв цэгүүдийн нэг болох “Морин хуур” цогцолборт болсон уг арга хэмжээний үеэр мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 4-9 болон  17 дугаар багт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгааны нээлтээ хийлээ. 

МАН-аас нэр дэвшигчдээ дэмжихээр гишүүд дэмжигчид маш өргөн бүрэлдэхүүнтэй цугласан бөгөөд   энэхүү арга хэмжээг аймгийн МАН-ын хорооны дарга С.Насанбат нээн үг хэлсэн юм. Монгол-Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн, олон зуун гишүүд дэмжигчидтэйгээ хамт хийсэн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэд сэтгэл өндөр байгаагаа энэ үеэр хэлж байлаа. 

МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө  элгээрээ хэвтсэн эдийн засгаа хөл дээр нь босгох бодлогыг баримталж байгаа билээ. Мөн хүүхэд нэг бүрт хүрэх боловсролын чанарыг сайжруулж, өрх толгойлсон эцэг эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжих, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн, цалин урамшууллыг өсгөх, ахмад настнуудад зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгааг өргөжүүлэх зэрэг тулгамдаж уй олон асуудлуудыг тусгасан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа.

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргийн иргэд сонгогчдын хувьд аймагтаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар нээлтийн арга хэмжээний үеэр ярьж байсан юм. 

Харин тус тойргоос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Б.Баттөмөр өнөөдөр эдийн засгийн хямралыг улс төрийн хямрал болгохоос сэргийлэх хэрэгтэй байгааг хэлээд МАН-ын мөрийн хөтөлбөрт арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийг байгальд ээлтэй хэлбэрээр хөгжүүлэх талаар тусгагдсан тул, үүгээр ажлын байрыг ч мөн давхар шийдэх гарц байгаа талаар хэллээ. Түүнчлэн дарханчуудын ая тухтай амьдрах  боломжийг дээшлүүлж, хөгжүүлэх үүднээс МАН-ын мөрийн хөтөлбөрт Дархан-Шарын гол чиглэлийн 48 км автозам, автозамын байгууламжийн ажлыг эхлүүлэхээр оруулжээ. Мөн төрөх эмнэлгийг шинээр байгуулж, Хүүхэд хөгжлийн ордонтой болохын зэрэгцээ “Спортын цогцолбор” төвийг бүрэн ашиглалтад оруулах гэх мэт олон ажлыг хийхээр тусгасан аж. 

Ийнхүү МАН нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр, тулхтай, мэдлэгтэй эдийн засагчаа Дарханд илгээсэн нь мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжоор хангаж буй хэрэг юм. 





 
УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшигч Баагаагийн Баттамөрийн сонгуулийн штаб
 
Бусдад түгээх
  • gplus