Булган хангайхан уугуул нутгийн унаган хүүгээ хүлээж байжээ

  УИХ-ын сонгуулийн 10-р тойрог-уугуул Булган аймагтаа Ардчилсан Намаас нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшингийн сонгуулийн сурталчилгааны нээлт Булган аймгийн төвөөс эхэллээ. Сурталчилгааны нээлтэд тус аймгийн АН-ын гишүүд, дэмчигчид, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн Д.Түмэнжаргал, Төрийн шагналт Б.Цэнддоо, Монгол улсын Гавьяат жүжигчин Ц.Үенч, Д.Одмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга тэргүүтэй урлаг соёлын алдартнууд, үндэсний бөхийн “Булган Хангайн Хүчтэнүүд” дэвжээнийхэн, нутгийн ахмад, залуу үеийхэн олон зуугаараа дэмжихээр хүрэлцэн ирсэн байлаа.

Сонгуулийн сурталчилгааг нээж Булган аймгийн АН-ын дарга, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ: “Булган аймгийн эдийн засгийн өсөлт, нутгийн хөгжлийг дэмжихэд энэ залуугийн мэдлэг боловсрол, туршлага чухал хэрэгтэй” гэлээ. Булган сумын 4-р багийн малчин Н.Дагвасамбуу “Малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд ашигтай борлуулж байж малчин бид орлоготой, сэтгэл амар мал сүргээ өсгөж чадна. Энэ бүхнийг төрийн бодлогоор зохицуулдаг гэж би ойлгодог. Иймээс унаган нутгийнхаа залуу Отгондаваагийн Амартүвшинг төлөөлөл болгон төрд суулгах ёстой. Хамгийн гол нь О.Амартүвшингийн эдийн засгийн мэдлэг, бизнесийн арвин туршлага бидний амьдралд дэм болох юм” гэлээ.

Сайхан сумын иргэн Б.Мөнхтулга: “Нутагт төрж, өсөөгүй улстөрчөөс сэтгэл гардаггүй юм байна. Өнгөрсөн хугацаанд бид энэ байдлыг хангалттай харлаа. Ийм учраас нутагтаа өсч, боловсрол эзэмшсэн О.Амартүвшин гэдэг чадварлаг, эдийн засгийн боловсролтой залууг дэмжихээр ирээд байна” гэсэн юм.


Дэмжигч Н.Даваа-Очир: “Нутгийнхаа хүүхдүүдийг дэмждэггүй учир орон нутгийн хөгжил гундуу байгаа юм” гэж хэллээ.

Сонгогчдын хэлж буйгаар Булган аймгийн төвд 1992-2012 оны хооронд хугацаанд ганцхан барилга барьжээ. Харин өнгөрсөн 4 жилийн хугацаанд залуу гэр бүлийг орон сууцаар хангах, бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ихээхэн бүтээн байгуулалт өрнүүлжээ.
Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр Булган аймгийн 100 залуу, оюутан залуус Ардчилсан Намд элсэж, намынхаа батлахыг гардаж аваад, Отгондаваагийн Амартүвшинг дэмжихээ илэрхийллээ.

Нэр дэвшигч О.Амартүвшин: “Унаган нутгийнхан маань туйлын найртай хүлээж авлаа, сэтгэл их хөдөлж байна.Шударга, зөв өрсөлдөж бид ялалт байгуулна аа” хэмээлээ.

                             Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.

                        Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб

 
 

Бусдад түгээх
  • gplus