Төв аймгийн Ардчилагчид сонгуулийн сурталчилгаагаа морин цагт эхлүүллээ

Монгол улсын төв нутаг, алдартнуудын өлгий болсон Төв аймгийнхан өнгөрсөн дөрвөн жилийг амжилт бүтээл, бүтээн байгуулалтаар дүүрэн үдлээ.  Тус аймагт 2012 оны орон нутгийн сонгуулиар Д.Доржпүрэвийн удирдсан АН  анх удаа ялалт байгуулж иргэдээ ая тухтай, амар амгалан, ажилтай орлоготой болгоход чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Өнөөдөр энэхүү бүтээн байгуулалтын эзэд хийсэн ажлаа үргэлжүүлэн баталгаажуулахаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж,  сонгуулийн сурталчилгаагаа аймгийнхаа Зуун мод хотод морин цагт эхлүүлээ.



Тус аймгаас УИХ-ын сонгуулийн  30 дугаар тойрогт нэр дэвшигч Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Дуламсүрэнгийн Доржпүрэв, мөн  29 дүгээр тойрогт нэр дэвшигч Тэрбишийн ЭНХСАЙХАН,  28 дугаар тойрогт нэр дэвшигч Бямбасүрэнгийн ЭНХБАЙГАЛЬ болон Төв аймгийн ИТХ-д  АН-аас нэр дэвшиж буй 41 төлөөлөгчид иргэдийнхээ захиас даалгаврыг авч, хийсэн ажлаа үргэлжүүлэн, улам илүү хөгжил бүт ээн байгуулалт хүнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох  амлалт андгай тангарагаа өргөлөө. Тус аймагт АН-аас нэр дэвшигчид болон өөрийн охиноо дэмжихээр Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хүрэлцэн ирж үнэтэй сургаалиа хайрлан Ардчилагчдаа дэмжихийг уриалсан. Харин Төв аймгийн нас насны сонгогчид  Ардчилагчдын ахин сонгохоо илэрхийлж,  ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай байгаа амин захиасуудаа энэ үеэр  гардуулан өгсөн юм.

  Төв аймгийн Ардчилсан намын сонгуулийн штаб
Эх сурвалж: http://dorjpurev.mn

Бусдад түгээх
  • gplus