Үрчлээс зуны улиралд илүү үүсдэг
Хvний хамгийн их арчлаа шаарддаг эмзэг арьс бол нvдний орчин, аньсагны хэсэг. Нvдний дээд, доод орчим багахан зуур арчилгаа алдахыг анддаггvй, тэр дороо л vрчлээтэж эхэлдэг. Ялангуяа зуны цагт арьс маш их хуурайшиж, хурц наранд нарны шил, бvрх малгай ємсєхгvй хємсгєє их зангидаж, нvдээ онийлгож явснаас vрчлээс vvсэх гол хєрс болно. Мєн vvссэн vрчлээс зуны улиралд улам тод ажиглагддаг. Учир нь хvний нvvрний арьс жигд борлон, харин vрчлээс vvссэн хэсгvvд наранд єртєхгvйгээс арьсны єнгє их ялгарна. Иймд зун нvvр болон нvдэндээ чийгшvvлэгч ихээр агуулсан тос хэрэглэж, нарны шил, халхавч байнга хэрэглэж занших нь чухал.

Хэрэв нvдний эргэн тойронд vрчлээс vvсвэл:

Нєхєн сэргээх vйлчилгээтэй, чийгшvvлэгч ихээр агуулсан тос тvрхэх хэрэгтэй. Ийм vйлчилгээтэй тос нь Active гэсэн тэмдэгтэй байдаг. Манай эмэгтэйчvvд нэг тєрлийн нvvрний нvдний орчмын бvх хэсэгт нялж тvрхдэг. Энэ нь нvдний орчмын арьсанд тэжээл єгєх нь бvv хэл, суларч унжих гол нєхцєл болдог. Иймээс нvдний зовхины тусгай зориулалттай тос хэрэглээрэй.

Нvд хавагнаж, улайсан бол:

Хурц нар, нойр муутай явах, пиво ихээр уусан vед нvд бvлцийж хавагнадаг. Энэ тохиолдолд шинэхэн тємсийг vрж жижиглээд нvдэндээ маск тавиарай. Энэ маск нь нvдний улайлтанд ч сайн.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus