Ирэх долоо хоногоос саналыг хуудсыг хэвлэнэ
Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн тойргийн задаргаанаас хамаарч, 595 төрлийн саналын хуудсыг хэвлүүлэх аж. Гэхдээ санал авах хуудсын ерөнхий хэмжээг одоогоор тодорхой тогтоогүй байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus