Монгол Ардын нам барианд эрчтэй орно
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, байна.  Монголчууд "Гараа сайн бол бариа сайн" гэж ярьдаг. Энэ талаасаа ч сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа гэдэг улс төрийн намуудад чухал ач холбогдолтой билээ. Монгол Ардын Намынхан морин цагт УИХ-ын 2016 оны сонгуулиа нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдээс гадна жирийн гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор цугларсан байв. "Монгол Ардын Намыг өнгөтэй байна" хэмээн иргэд ам сайтай байна. Учир нь Үндэсний Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хянуулах, СЕХ-нд бичиг баримтаа бүртгүүлэх, батламжаа гардаж авах гээд сонгуулийн бүх процесст Монгол Ардын Нам бусад улс төрийн хүчнээ манлайлж байсан юм. Энэ эрчээрээ сонгуулийн нээлтээ ч бусад улс төрийн хүчнээс илүү өнгөтэй хийж чадлаа. Улс төрийн намуудын гарааны өнгийг шинжвэл Монгол Ардын Нам барианд эрчтэй орох магадлал өндөр байна.











Эх сурвалж: Монгол Ардын намын төв штаб
 
Бусдад түгээх
  • gplus