Нийслэлийн Ардчилсан нам Э.Бат-Үүлийг хотын даргаар зарлалаа

Ирэх дөрвөн жилд ажиллах хотын даргаа нэрлэснээр Ардчилсан нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэв. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилд хотод их бүтээн байгуулалтын ажил өрнүүлсөн Эрдэнийн Бат-Үүлийг санал нэгтэйгээр хотын даргад нэрлэж, олон нийтэд зарласан юм. Мөн “5+ төлөвлөгөө” мөрийн хөтөлбөртөө нийслэлд эхлүүлэн өрнүүлсэн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, хурд, хүртээмж, үр дүнг нь улам нэмэх зорилго, арга замуудаа төлөвлөн тусгаснаа танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжил ухрах ёсгүйг санаж, урагшилж эхэлсэн өнөөдрөө дүгнэж улам урагшлах ирэх жилүүдийг бодсон сонгууль болно гэдэгт Э.Бат-Үүлийн баг итгэлтэй байна. Хоосон улс төрөөс илүү бодитой ажлыг үнэлдэг сонгогч олон түмэн ч үүнд итгэл төгс байгаа юм.

Хотын даргаа хэрхэн сонгодог вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн ИТХ-д хуралд олонхи болсон нам томилдог. Э.Бат-Үүлийг хотын даргаар дахиулъя гэвэл, сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлыг нь үргэлжлүүлье гэж хүсвэл багаар нь дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл Бат-Үүлийг багаар нь дахиулъя гэвэл нийслэлийн ИТХ-д нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгоно. Нийслэлийн ИТХ-ын сонгууль нь алхдаг гудамж, явдаг зам, зорчдог автобус, сургууль, цэцэрлэг, ус дулаан, амьдрах орчноо ямар байхыг шийддэг бодитой сонголт юм. Тиймээс нийслэлийн иргэн таны оролцоо их.

Улаанбаатар ухрах уу, урагшлах уу

Э.Бат-Үүлийн баг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг харанхуй гудамж, хавчиг замаас салгаж, бүтээн байгуулалтын “бослого” өрнүүлсэн билээ. 2012 оноос өмнөх үеэс сүүлийн жилүүдэд шинээр тавьсан, шинэчилж өргөтгөсөн зам гэхэд л гурав дахин их байна.
Нийслэлийн үйлчилгээний анхны нэгдсэн төв Баянзүрх дүүргийн “Дүнжингарав”-т энэ оны ажлын эхний өдөр үүдээ нээв. Гурван сарын дараа Хан-Уулын “Мишээл экспо”, Сонгионохайрханы “Драгон” гэдэг хоёр “дүү” дагуулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 2013 онд эхэлж, хотын хүн амын ес, газар нутгийн 14 хувийг хамран 7374 айлын орон сууц барьж байна. Харин 4044 өрх буюу 16 мянга гаруй иргэн хашааны газраа шинэ байраар сольж хот дотроо их нүүдэл хийжээ. Энэ мэтээр нийслэл хот маань сүүлийн жилүүдэд өнгө төрхөө танигдахын аргагүй өөрчилсөн. Тиймээс ч Э.Бат-Үүлийн баг зам, сургууль, цэцэрлэг барих, хот тохижилт, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний супермаркетууд, гэр хорооллын дахин төлөвлөлт, цахим газар олголт зэрэг дорвитой хийсэн ажилтай, шийдсэн асуудал олонтой ээлжит сонгуульдаа орлоо.

Сонирхуулахад, Э.Бат-Үүлийн багийн гишүүд болох 45 нэр дэвшигч нь дунджаар ид хийж бүтээх 45 настай, инженер, эдийн засагч, менежер, хуульч мэргэжилтэй бүтээлч хүмүүс байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн төв штаб

https://www.facebook.com/ardchilsannamofficial/

 

Бусдад түгээх
  • gplus