3D принтерийн тусламжтайгаар онгоц бүтээжээ

Агаарын төмөр хөлөг үйлдвэрлэлээрээ Европдоо тэргүүлэгч Эйрбус компани гурван хэмжээст хувилах технологиор  онгоц бүтээжээ. Тус компани Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулагдсан Берлиний нисэх онгоц, сансрын шоуны үеэр дэлхийн хамгийн анхны гурван хэмжээст хувилах төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэсэн онгоцоо танилцуулсан байна. 

Онгоцны нэрний тухайд “Thor” гэнэ. Энэ нь цонхгүй байдлаар бүтээгдсэн бага оврын хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоц бөгөөд жин нь ердөө 21 килограмм юм байна. Харин бүх урт нь дөрвөн метрээс хэтрэхгүй ажээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus