“Пахита”, “Шопениана” балетыг тоглоно
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог балет Л.Минкусын "Пахита" балет, Ф.Шопены "Шопениана" балетыг энэ сарын 11,12-нд бүжих гэж байна. "Пахита" нь нэг бүлэгт балет бөгөөд тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй балет гэдгээрээ онцлог юм. Харин хөгжмийн зохиолч Ф.Шопены "Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжгийн хэмнэлээр хүний сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхэд оршдог байна. Уг балетуудыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, хөтлөх найруулагчаар Ц.Чинзориг ажиллах юм байна.

Л.Минкус “Пахита” /1 бүлэгт балет/

Гол дүрүүд:

    А.Өлзий-Орших СТА
    Ч.Ганчимэг МУГЖ нар тоглоно.

Ф.Шопен “Шопениана” /1 бүлэгт балет/

    СТА Б.Саруул, А.Эрдэнэболд, М.Од СТА
    СТА Б.Саруул
    МУГЖ Ч.Ганчимэг
    СТА Г.Батчимэг
    МУГЖ Г.Цолмон, СТА Б.Алтаннамар нар болон тус театрын балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus