Усны хоолойгоор дамжин Роналдугийн өрөөнд оржээ
Бразилд болж буй ДАШТ-нд оролцож байгаа Португалийн шигшээгийн байрласан зочид буудлын Криштиану Роналдугийн өрөөнд өсвөр насны хөвгүүн усны хоолойгоор дамжин орсон аж. Өдгөө 15 настай Яго Леаль найзтайгаа хамт зочид буудлын дээврээс усны хоолойгоор нэрт хөлбөмбөгчний өрөөний тагтан дээр буужээ. Гэхдээ Яго Леаль өрөөнд ганцаараа орсон гэнэ.
 
Роналду өрөөндөө орж ирээд цочсон ч хамгаалалт дуудаагүй байна. Тэрбээр хөвгүүнд эелдэг хандаж, гарын үсгээ өгснөөс гадна түүнтэй хамт зургаа авахуулжээ. Харин Яго Леаль”Роналду унтдаг учраас би орон дээр нь хэвтсэн. Түүнийг орж ирэхэд орон дээр нь хэвтэж байсан ч Роналду надад сайн хандсан. Тэр буудлын хамгаалалт дуудаагүй бөгөөд намайг явсан нь дээр гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.