Улаанбаатарт 19-21 градус дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, өмнөх өдрөөс дулаарна.

2016 оны 06 дугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна. 
 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus