Жүжигчин Б.Даваажав 13 иргэний амь насыг авран хамгаалжээ

Монголын хошин урлагийн Комеди театрын захирал Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ буюу 2016 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр өөрсдийн амь биеийг үл хайхран автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ.

Эр зориг гарган олон иргэдийн амь насыг аварсан тэднийг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өчигдөр гардууллаа.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus