Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шударга өрсөлдөх боломжийг хааж байна

Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр энэ асуудлаар аймгийн МАН-ын удирдлагууд СЕХ-д хандлаа. Дархан-Уул аймгийн МАН ИТХ-д нэр дэвших 33 хүний холбогдох материалыг хуулийн дагуу хугацаанд нь бүрдүүлэн өгсөн. Гэтэл 33 хүнээс нийтдээ 7 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс аймгийн Сонгуулийн хороо татгалзжээ. Тодруулбал нэр дэвшигч Чүлтэмбатыг ТГ-ын даргын ажилтай холбоотойгоор тавигдсан акт, Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор, Азжаргал, Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн øàëòãààíàð, Насанбатыг ажлын тайлан тавьж сэтгүүл тараасан, Амарсанааг ажилладаг байгууллагынх  төлөгдсөн өрөөр акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Уг нь сонгуулийн тухай хуулинд хууль зөрчсөн болохыг шүүхээр тогтоосны дараа нэрийн түтгэлзүүлэх ёстой байдаг. Ãýòýë àéìãèéí ÑÕ ÿìàð íýãýí øàëãàõ ïðîöåññ ÿâóóëàëã¿éãýýð çºâõºí èðãýäèéí ºðãºäºë ãîìäëûí äàãóó íýð äýâøèõ ýðõèéã íü ò¿òãýëç¿¿ëæýý.



Нэрээ хасуулсан 7 хүн аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүх аймгийн СХ-ны шийдвэрийг буруу, нэрсийг бүртгэх ёстой гэж үзсэн байна. Гэвч өчигдөр буюу 6 сарын 9-ний орой 19 цагт аймгийн Сонгуулийн Хороо хуралдаж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан байна.



Давж заалдах шатны шүүх хэргийг 21 хоногийн дотор хөөн хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхлэх гэж байхад аймгийн СХ ингэж асуудлыг удаашруулж шударга өрсөлдөх боломжийг хааж байна гэж Дархан-Уул аймгийн МАН хороо үзэж байна. Тиймээс тэд дээд шатны байгууллага СЕХ энэ асуудлыг яаралтай авч үзэн шийдвэрлэхийг хүсэж байна.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-06-11 15:41:15
    хаа газар МАН нам гэсэн хөгшин залуугүй дандаа хэрүүл зарга шүүх болж байх юмаа ядаж билэг дэмбэрэлээ бодож баймаар даа их л заргач нөхөд байх юмдаа ингэж эхл
  • Балиар сэтгэлгээ!!! 2016-06-11 03:58:33
    Сонгуулийн өмнө ингэж байгаа нь өрсөлдөгчдөөсөө айж байгаа АН.ын л хийсэн зүйл шдээ.. Болилдоо та нар одоо
  • Даварцан дарваанууд 2016-06-11 03:50:17
    Тийм шүү энэ бол 100% АН.ын явуулга гэдэг нь ойлгомжтой. Дахиж луйвар булхиагаа хийх гэж байна уу тэ та нар!!!
  • Сонгуулийг булингартуулагчид 2016-06-11 03:46:45
    АН гэж даварцан нам байх юмаа СЕХ.г өөрсдийн гарт байлгаж сонгуулийг булингартуулах юм. АН.ийн явуулга шдээ ичээч новшнуудаа.Угаасаа унацан та нар
  • Зочин 2016-06-10 15:03:12
    Наа чинь АН-ын Мөнхдаш, "засаг дарга" Энхболд нарын гар хөлүүдийн хийж байгаа явуулга.