“Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын Үндэсний музейд “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд  музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэлх үеийн дурсгалаас эл танхимд дэлгэжээ. Түүнчлэн Монгол Улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал С.Болдбаатар нарын нум сум, хэрэглэл, судлаач  Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрийг анх удаа дэлгэн үзүүлэв.

Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох ажээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.