Б.Болор сайдыг бажгадуулах үүрэг
Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр худалдан авах тухай шийдвэр гаргалаа. Энэ мэдээг иргэл баярлаж бус түгшиж хүлээн авч байна.

Ганцхан жишээ татахад Монгол Улсын нэгдсэн төсвийн тавдугаар сарын гүйцэтгэлийн мэдээг Сангийн яамнаас гаргасан байгаа. Түүгээр төсвийн нийт тэнцэл 860.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2016 оны төсөвлөсөн дүнтэй харьцуулахад, төсвийн орлого 739 тэрбум төгрөгөөр дутаж буй аж. Хүний хөгжлийн санд 51.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 11.3 тэрбум төгрөгөөр дутсан байна.

Гэтэл Засаг 1072 ширхэг хувьцааны 30 хувийг иргэдээс худалдаж авах гэнэ. Тэр мөнгө хаанаас яаж гарах вэ? Засгийн газраас тогтоол гарган Сангийн сайд Б.Болорт эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэг өгсөн байх.  Тэгвэл Б.Болор сайд энэ мөнгөний эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж, хэнд юуг барьцаалах бол...Иргэд түгшиж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zylaa 2016-06-11 00:56:47
    Сонгуулийн үеэр мөнгө амлаж болохгүй биз дээ. Өмнө нь зүгээр суучихаад одоо сонгуулийн сурталчилгаа гээд ажилтай үеэр бас бөөн хэл үгний нэмэр гаргаад ирэх юмаа...
  • Батаа 2016-06-11 00:32:14
    АН ахин төрд гарах гэж юу ч хийхээс буцахгүй өлссөн ард түмнээр яаж тоглож болдогийг харууллаа ав тэгээд бүү сонго
  • Zochin 2016-06-10 23:21:38
    Ahiad l haanaas ch ym ur tavih ni oilgomjtoi. Ter ih mungu zasgiin gazart baihgui. Mongolchuudiig urund oruulj duusgah bodlogo yavaad baigaa ym bish uu.
  • зочин 2016-06-10 16:36:35
    хувьцааны үнэ 100 доллар хүрч монголчууд баяжина гээд байсан одоо бүүр 1000 хүрэхгүй төгрөгөөр дээрэмдчих юм байна даа.
  • зочин 2016-06-10 10:45:46
    АН сүйтгэж байна даа
  • ssss 2016-06-10 08:57:30
    Mongol banknaas mungu hevlene, dollariin une, yumnii une butsaad usnu. MANAN-d ugaasaa Mongoliin ireedui hamaagui sh dee, songuulid yalj l baival boloo
  • Irgen 2016-06-10 08:38:12
    Bas l irgediig yanz buriin argaar torgoh tatwar awah argaar oloh bh da.AN jiriin irgediin amidrald halgaatai shiidwer gargafag tul ene udaad songohgui shu