Музейн танилцуулгууд англи хэлээр хэвлэгдэн гарлаа
Манай улсад Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалт болж байгаатай холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны, Соёлын бодлого зохицуулалтын газраас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй музейнүүдийн танилцуулга номыг англи хэл дээр хөрвүүлэн гаргажээ.

Улмаар Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музейн танилцуулга номыг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулатын газрын дарга Д.Гантөмөр музейн удирдлагуудад гардуулан өгсөн юм.

Тус танилцуулга номд музейнүүдийн ерөнхий танилцуулга, мэдээлэл, үзвэрийн танхим, хосгүй үнэт болон үнэт үзмэрийн тайлбар зураг, музейн хаяг, байршил зэргийг багтаажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.