Нэр дэвшигчид сонгуулийнхаа зардлыг иргэдээс
Ихэвчлэн УИХ-ын 2016 сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээсэн тухай постоо фэйсбүүк, твиттер хуудаснаа байршуулж байна. Маргаашнаас сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 40.3 д: ... “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн, сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна” гэсэн заалтыг үндэслэн ийнхүү нэр дэвшигчид хандивын аяныг өрнүүлж эхлээд байна. Энэхүү хандив цуглуулах үйл ажиллагааг дуучин Нара мода болгосон. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвших эрхээ авсан. Тэрбээр “Сонгуулийн компанит ажил явуулахад маш их зардал гардаг юм байна, ялангуяа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөхөд санхүүгийн нөөц маш чухал байдаг юм байна.Та бүхний сэтгэлээсээ өгсөн мянган төгрөг ч сонгогчиддоо өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахад чухал юм. Та шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн овог нэр, регистрийн дугаарыг заавал бичээрэй” гээд өөрийнхөө дансаа өөрийн фэйсбүүк хуудаснаа  байршуулжээ. Түүний араас Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид мөн  иргэдээсээ хандив хүсчээ.

Мэдээж сонгуульд их бага мөнгө  зарцуулагдах нь ойлгомжтой. Тойрог дээр байгуулах ухуулгын байрны түрээсийн төлбөр, ухуулагч менежерүүдийн ажлын цалин,  сурталчилгааны сонин сэтгүүл гэх мэт зардлуудыг тоочиж болох. 

Гэвч тэдний хэд нь өвчиндөө шаналж суугаа нэгний данс руу хандив шилжүүлж байсан бол. Төрийн түшээ болчихвол хэд нь  хэн нэгэн иргэний хандив хүссэн дансанд мөнгө хийх  бол....
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • trrrrrr 2016-06-11 02:18:44
    he hytsaj bh shiv. luivarduulsan, luivarduulj bna, luivarduulah gej bna. boliyo doo. erleg ruu hooj orhi
  • иРГЭН 2016-06-10 07:33:55
    Алтанхуяг,Тэмүүжин нар бол мөнгөтэй, бие даагч нар л мөнгөгүй байх.