Уул уурхайн шууд хөрөнгө оруулалт 68 хувиар өсчээ
2016 оны 1-р улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 165 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 278 сая ам.доллараар өссөн байна. Үүнд, аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадын хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн санхүүжилт өнгөрсөн оны түвшнээс 309 сая ам.доллараар нэмэгдэж, 174 сая ам.долларт хүрсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. 

Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улсаар нь авч үзвэл, БНХАУ-аас орж ирсэн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 147%-иар буурч 14.4 сая ам.долларт, БНСУ-аас орж ирсэн хөрөнгө оруулалт 96%-иар буурч 0.35 сая ам.долларт хүрсэн бол Япон улсаас орж ирсэн хөрөнгө оруулалт 35%-иар өсч 16.3 сая ам.долларт хүрсэн байна. 

Эдийн засгийн салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт нийт хөрөнгө оруулалтын 38.9% (64.7 сая ам.доллар), бөөний болон жижиглэн худалдааны салбарт 24.6% (41 сая ам.доллар), үйлчилгээний бусад салбарт 9.4% (15.6 сая.ам доллар), цахилгаан, хий, уур, агааржуулалтад 9.1% (15.2 сая ам.доллар), мэргэжлийн шинжлэх ухаан, технологийн салбарт 5.7% (9.5 сая ам.доллар) нь тус тус хамаарч байна. 

Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 68%-иар, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 17%-иар, үйлчилгээний бусад салбар 14%-иар, цахилгаан хий, агааржуулалтын болон мэргэжлийн шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны салбарын хөрөнгө оруулалт 5% тус тус өссөн байна. Харин санхүү, даатгалын үйл ажиллагаа, барилга, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа болон бусад салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.