Нийслэлийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ болон орон сууцны нийлүүлэлтийг судалж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох, нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, нийслэлийн орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн суурь өгөгдлүүдийг бий болгох зорилгоор нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэтийн судалгааг хийсэн байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон алслагдсан 3 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрийг хамруулан явуулжээ.
Судалгаагаар нийслэл хотод 352,812 өрх амьдарч байгаагаас ойрын 3 жилд нийт өрхийн 72 хувь буюу 252,386 өрх инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцтай болох хэрэгцээтэй, 24 хувь буюу 85,757 өрх одоогийн амьдарч буй гэр хорооллын нөхцөлөө сайжруулах хэрэгцээтэй, 8 хувь нь түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээтэй гэсэн дүн гарсан байна.
Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13 хувь буюу 33,487 өрх нь ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай, зээлийн нөхцөлийг хангаж чадахуйц байгаа нь харагджээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн