Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг "Улаанбаатар-Венийн вальс" нэртэйгээр гурав дахь жилдээ өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger /Маттиас Флецбергер/, хийлч Lidia Baich /Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн өнөөдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн