Амралтын өдрүүдээр дараах байршилд зам хаана

Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд тус замын Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсон байна.

Мөн 06-р сарын 10-ны 23 цагаас 2016 оны 06-р сарын 12-ны 23 цагт Home plaza худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана

Иймд эрхэм зорчигч, жолооч та бүхэн Зам хаах дээрх хугацаанд өөр бусад чиглэл, замыг сонгон зорчино уу.

Нийслэлийн Авто Замын Газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.