Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын төсөв батлагджээ. Тодруулбал энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.  Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлдэж байгаа аж. 

Дашрамд дуулгахад, энэ жилийн баяр наадмаар ес хоног амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон. Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхлэх юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-11 17:06:02
    эдийн засаг доройтсон үед жирийн ажилчидад олон хоног амрах нь зөвөө хувийн зөндөө ажил амжуулна шүү
  • bataa 2016-06-10 17:51:18
    olon honog amraaj bgaad sanal avah ni uu kkkkk ed nar neeree mongolchuudyg zygeer doromjloh umaa.byyr mal bolgochihson bn dooo
  • nvrzed 2016-06-10 11:45:58
    saihan amrah heregtei
  • Unuu 2016-06-10 08:03:37
    Manaih shig ingej amardag uls delhiid bna uu, ajil hiihgui iim urt amraad bhaar hugjih bish uruudahiin shinj bish uu?
    • зочид 2016-06-10 09:10:53
      Чөлөөт ардчилалын оронд хэн нь амарна,хэн ажиллана,хэн нь үхнэ дурын асуулдал шүү дээ.Чи өөрөө хийдэг бол ажилла, хүний боол бол өлсөөд хэвт дээ