Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 105.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 сая ам.доллараар өсчээ. Учир нь эдийн засгийн өсөлт буурсан энэ үед хэрэглэгчид автомашиныг бэлэн мөнгөөр худалдан авах нь буурч, зээлээр авах нь нэмэгдэж байгаа аж.
Энэ сарын 7-оос хэрэгжиж эхэлсэн Монгол, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлээр Японоос оруулж байгаа автомашины импортын татварт өөрчлөлт оруулсан. Тухайлбал гарал үүслийн гэрчилгээнд нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нэр, лого, барааны код, ашигласан хугацаа буюу тоон тэмдэглэгээ хийсэн, 0-3 жил ашигласан эсэхээс хамаарч автомашины импортын тарифыг чөлөөлж байгаа юм.
Гарал үүслийн гэрчилгээг импортлогч компани экспортлогч талаас авах бөгөөд 4-6 жил ашигласан автомашины татвар ашигласан жилээсээ хамааран буурах зохицуулалттай болсон байна. 10-аас дээш жил ашигласан автомашины импортын татвар чөлөөлөгдөхгүй буюу 10 хувь байх юм.

Б.Сансар
olloo.mn