Сонгуулийн сурталчилгааны хамгийн хямд, зөв гарц нь САЙТ боллоо

Хэвлэл мэдээллийн олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж түүнд бэлтгэгдсэн олон мянган сэтгүүлчид ажиллаж байна. Хүн бүр л өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн салбараа магтан сайшааж, ажил албаа өргөжүүлэхээр тэмүүлнэ.

Энэ жилийн сонгуулийн дүр зургаас харахад телевизүүдийн хувьд ярилцлагын нэвтрүүлгүүд байдаг ч хором мөч бүр нь хэмжээтэй, ярилцах сэдэв нь хугацаандаа багтахгүй  минутаараа хэмжигдэх жишээний.

Харин сонингийн хувьд нэг дугаар дээр зочин болж гараад хэдэн мянга хэвлэгдэхээс өөрөөр тараах материалдаа ашиглаад л өнгөрнө. Харин тэд цаасаараа хэмжигдэнэ.

Харин олон нийтийн идэвхитэй сүлжээ болсон Фейсбүүк, Твиттерт байрлуулах нь үр өгөөжтэй ч юм шиг харагдана. Энэ бүхний эцэст хамгийн их уншигчтай сайтууд дээр мэдээлэл байршуулах нь хамгийн зөв сонголт болоод байна. Хүссэн үедээ унших бололмжтой, компьютер ашиглах боловсролтой хүмүүст ихээхэн уншигдана, төрийн албаныханд хамгийн түрүүнд мэдээлэгдэнэ гэгчлэнгээр хамгийн их уншилтыг авдаг нь сайт болоод байна. Мөн төлбөр мөнгөний хувьд ч тийм үнэтэй биш байдаг ба нийтлэг ханштай байдаг байна.

Хуулиараа бол: Сонгуулийн хуулийн 83-р зүйл. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулах гэсэн зүйлийн 83.4–рт “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурьдана” гэж заажээ. Эндээс үзвэл нэр дэвшигчид өөрийн нэр болон сонгуулийн штаб  /тухайн нэр дэвшигчийн харьяалагдах улс төрийн намын штаб байж болох/-ыг дурьдаад сурталчилгаагаа чөлөөтэй явуулж болох ба телевиз, сонины тухайд хуульчлан заасан шиг сайтууд дээр ямар нэг хязгаарыг цахим хэлбэрээр сурталчилгаа явуулах тухайд заагаагаагүй  байна.

Мөн сонгуулийн хуулийн 70.5.18-д заасан “Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг 83.4 заалттай уялдуулан ойлговол бүхэлдээ интернэт орчинд сурталчилгаа явуулахдаа захиалагчийн,  нэр дэвшигчийн сонгуулийн штабын нэрийг дурьдсан бол чөлөөтэй сурталчилгаа явуулж болохыг дурьдсан байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.