“Премьер лиг”-ээс 133 тамирчин ЕАШТ-д оролцоно
Энэ удаагийн европын аварга шалгаруулах тэмцээнд Английн “Премьер лиг”-ээс хамгийн олон буюу 133 тамирчин оролцож байгаа аж. Харин эдгээр тамирчдын нийт үнэ нь 953 сая паунд гэж гарчээ. Түүнчлэн Испанийн  “Ла лиг”-ээс 35, Германы “Бундес лиг”-ээс 64, Италийн “Сэри А”-гаас 57 хөлбөмбөгч Евро-2016-г зорьж буй юм байна. 

Мөн хамгийн үнэтэй тамирчидтай шигшээ багаар Бельгийн шигшээ нэрлэгджээ. Евро-2016-д оролцох 24 багийн 23 хөлбөмбөгч тус бүрийн үнийг нэмж гаргахад Бельгийн шигшээ багийн хөлбөмбөгчдийн нийт үнэ 318.9 сая паунд байгаа нь дунджаар нэг тоглогчийн үнэ 13.8 сая болжээ.

Хамгийн үнэтэй шигшээ багийн хоёр гуравдугаарт Герман, Английн багууд удаалсан байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.