Хөгжлийн албан ёсны тусламж авах жагсаалтад Монгол улс анх удаа орлоо
Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ёсны тусламж авах орны онцгой жагсаалтад Монгол Улсыг анх удаа оруулснаа манай цагаар өнгөрсөн Бямба гарагт албан ёсоор зарлалаа. Уг жагсаалтыг 5 жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн жагсаалтад өмнөх жагсаалтад байсан 2 улсыг хасч, шинээр 7 улсыг оруулжээ. Уг жагсаалтад багтсан 25 орон Канад Улсын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийн 90 орчим хувийг авах юм байна.

Эл жагсаалтад Монгол Улсыг оруулсан нь манай улсад ардчиллыг бэхжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд ийм шийдвэр гаргахад Канадын Ерөнхий сайд С.Харперын нөлөө их байсан гэж Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Гөүлдхок Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзахдаа онцлон тэмдэглэв.

Канадын Засгийн газрын 2013 оны хөгжлийн албан ёсны тусламжийн 5,2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авч байсан бөгөөд Монгол Улс онцгой жагсаалтад багтсанаар манай улсад олгох тусламж эрс нэмэгдэнэ гэж Элчин сайд нь мэдэгдэв.
Канадын Засгийн газрын хөгжлийн албан ёсны ерөнхий тусламжийн хүрээнд Монгол Улсад 1997 оноос хойш 5,1 сая ам.долларын тусламж үзүүлж ирсэн байдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-01 06:25:17
    MONGOLIIN YNDEGNII IH BAYR NAADAM ENE ERIIN GURWAN NAADMAAR MONGOLCHUUDIIG DELHIIN ULS UNDESTEN MONGOL GEH TOTODOTGOLIIG OLJ HARDAG TIIM UCHIRAAS MASH ZOW SHIIDWER
    112.72.13.60
    Мэдэгдсэн Хариулах
  • cerge 2014-07-01 05:16:23
    hymyysee surgahad l ter tuslamjaa ashiglaarai ih deed surguulid kurs bish shyy darga nar tsuvaad salahgyi
    202.131.235.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Ууртай нэгэн 2014-07-01 02:50:37
    Оллоогийнхон арай дэндүү байна. Ядаж зөв зурагдсан, Монгол Улсын үндсэн хуулинд заасан тэр зарчмаар хийгдсэн соёмботой зураг мэдээндээ ашигладаг болоосой. Ямар ч хариуцлага алга.
    202.131.242.162
    Мэдэгдсэн Хариулах