Гадаад валютын нөөц буурчээ
2016 оны нэгдүгээр улиралд урсгал данс 11 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 141 сая долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 38 сая ам.долларын алдагдалтай буюу гадаад валютын улсын нөөц уг дүнгээр буурчээ. 

2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад урсгал дансны алдагдал 17 сая ам.доллараар буурсан бол хөрөнгө ба санхүүгийн данс 177 сая ам.доллараар сайжирсан байна. 

Гадаад валютын улсын нөөц тайлант улирлын эцсийн байдлаар 1,5 тэрбум ам.доллар буюу сүүлийн 3 сарын дунджаар тооцсон импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.