Нэр хүнд, цар хүрээгээрээ олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа ордог  Европын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн цагийн дараа нээлтээ хийх гэж байна. Дөрвөн жилд гац удаа болдог 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Франц улсад зохиогдохоор болоод байгаа билээ. Буурал тивийн 24 шилдэг баг зургаан хэсэгт хуваагдан бүтэн сарын турш өрсөлдөхөд бэлэн болжээ. Шигшээ багууд эхнээсээ Францад хүрэлцэн иржээ. 
Францын 11 хотын 12 цэнгэлдэхэд тоглолтууд үргэлжлэх  юм.Тодруулбал Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль и Ницце хотуудад болно.

Франц өмнө нь 1960, 1984 онд ЕАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байсан тус улс түүхэндээ гурав дахь удаагаа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм. Сануулахад, Платинигаар ахлуулсан Францын шигшээ 1984 онд Европын аварга болж, хожим нь 2000 онд дахин түрүүлсэн билээ. Францууд мөн 1938 болон 1998 онд ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байсан юм. 

 А хэсгийг зохион байгуулагч Францын шигшээ тэргүүлэн, Швейцарь, Румын, Албанийн багууд тус хэсэгт багтаад байгаа. Харин “В” хэсэг: 1. Англи; 2. ОХУ; 3. Уэльс; 4. Словак, “С” хэсэг: 1. Герман; 2. Украин; 3. Польш; 4. Умард Ирланд, “D” хэсэг: 1. Испани; 2. Чех; 3. Турк; 4. Хорват, “E” хэсэг: 1. Бельги; 2. Итали; 3. Ирландийн бүгд найрамдах улс; 4. Швед, “F” хэсэг: 1. Португал; 2. Исланд; 3. Австри; 4. Унгар шигшээ багуудтай өрсөлдөнө.Зургаан  хэсэг бүрээс эхний байранд орсон хоёр баг, гуравдугаар байранд орсон дөрвөн баг наймны нэгд шалгарч цааш хасагдах журмаар өрсөлдөнө. 

Дашрамд дурдахад,зохион байгуулагчид тэмцээний албан ёсны логог 2013 оны зургаадугаар сарын 26-нд танилцуулсан. Уг логог “Евро-2012” тэмцээнд ажилласан Португалийн “Brandia Central” компани зохиожээ. Голд нь Анри Делоны цомын дүрстэй, Францын далбааны улаан, цагаан, цэнхэр, өнгийг ашигласан байдаг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.