Э.Итгэл: Залуус хэдхэн төгрөгийн хямдыг харж  шивээс хийлгэснээрээ биеэ сэглүүлж байна
Орчин үеийн  хүүхэд, залуусын гангараа болоод буй шивээсний талаар мэргэжлийн  шивээсчин Итгэлтэй ярилцлаа. 

-Танд өдрийн мэнд хүргэе. Монголчууд хэзээнээс шивээсийг сонирхож, хийлгэж эхэлсэн юм бэ?
-Манайд 1980-аад оноос шивээсийг сонирхож эхэлсэн юм шиг байгаа юм. Харин идэвхтэй  хийлгэж ирсэн үе нь 1990-ээд оны дунд үеэс хийлгэж эхэлсэн. Дээр үеийн мэргэжлийн шивээсчин Бандгаа гэж хүн бүр л мэднэ дээ. Түүний үеийн хэд хэдэн ах нар бий. Тэд нар л шивээс хийж, хүүхэд залууст таниулсан.Харин сүүлийн үед мэргэжлийн, мэргэжлийн бус маш олон шивээс хийдэг газрууд олон болж. Гартай болгон нь урдаас машин оруулж ирээд шивдэг болж. Худалч хүнд  энд тэндхийн булан тохой бүрт  байдаг гутал засвар шиг л шивээс хийдэг газрууд олширсон байна. Тэдгээрийн зарим нь хүний насан туршийн  биен дээрх гангарааг ур чадваргүйгээсээ болж сэглэж хаяж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. 

-Шивээс хийлгэхэд  хүний биед үзүүлэх сөрөг нөлөө гэж байх уу?
-Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө гээд байх юм байхгүй. Яагаад  вэ гэхээр шивээсэнд хэрэглэгдэж байгаа зүү болоод бусад бүх хэрэглүүрүүд нэг удаагийнх байдаг. Төмөрийн харшилтай хүмүүс шивээс хийлгэж болохгүй гэж яриад байдаг нь өрөөсгөл ойлголт л доо. Зүүний үзүүрүүд нь бүгд ган төмрөөр хийгдсэн байдаг учраас хүний биед харшилдаггүй. 

-Шивээсэнд хэрэглэж байгаа будгийн хувьд чанартай, чанаргүй гэж ялгагддаг байх. Тэгвэл шивээс хийлгэх гэж байгаа хүмүүс хэрхэн ялгах вэ? 
-Чанартай, чанаргүй гэж мэдээж ялгаатай. Чанаргүй будгийг яаж таних вэ гэхээр хуучин бидний аав, ах нарын хийлгэсэн байдаг цэхийсэн өнгөтэй шивээс байдаг даа. Чанаргүй будгаар хийлгэвэл яг л  тийм гандсан харагдана. Тиймээс шивээс хийлгэж байхдаа будаг нь ямар озтой вэ гэдгийг нь сайн судалж хийлгэх хэрэгтэй.  Гэтэл сүүлийн үед хүмүүс будгийн чанар зэрэгт анхаархаас илүүтэй хэдэн төгрөгөөр хийж байгааг нь чухалчиж үзэж шивээс хийлгэж, хохирох нь элбэг байна. Тухайлбал нуруун дээрх том шивээсийг би 150-аар хийж байхад, өөр газар 50 мянгаар хийх жишээтэй. Бүхэл бүтэн 100 мянгаар зөрүүтэй хийлгэсэн шивээсийн хувьд чанарын ялгаа гардаг. Тэр хүн хэдэн төгрөг харж хохирдог. Мэдээж хэрэг муухай хийлгэсэн шивээсийг арилгаж болно, дарж болно. Гэвч энэ нь нөгөө хэмнэсэн 100-гаасаа хэд дахин өндөр үнэтэй болж ирдэг. Тиймээс анхнаасаа мэргэжлийн хүмүүст хандаж хийлгэх  нь зүйтэй. 

-Одоогоор манайд мэргэжлийн хэчнээн шивээсчин байна. Монголын шивээсчид нэгдсэн холбоо  байдаг уу? 
-Мэргэжлийн гэх тодотгол бол яг байгүй. Тиймээс шивээс хийлгэх гэж байгаа хүмүүс тухайн хүний өөрийнх нь биен дээрх шивээсийг харах ёстой. Мэдээж хүний хийсэн шивээсийг би хийсэн гээд үзүүлж болно. Гэхдээ бидний мэргэжлийнх гэж яриад байгаа шивээсчид болохоор өөрсдийн хийсэн уран бүтээлээ тамгалчихсан байдаг. Тэрийг нь л анзаарч харах хэрэгтэй. Монголын шивээсчдийн тухайд өнгөрсөн жилээс нэгдэж, холбоо байгуулах тухай ярьж эхэлсэн. Яг одоогоор  үйл ажиллагаа нь эхэлсэн эсэхийг мэдэхгүй байна. 


-Шивээсээр дамжаад өвчин халдсан тохиолдол мэр сэр гардаг. Тэгэхээр шивээс хийх үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ? Та бүхний энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг уу? 
-Шивээс хийж байгаа биднийг зохицуулах хууль байхгүй. Харин бидний үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтаас хяналт тавьдаг. Сард нэг удаа хяналт, шалгалт хийдэг. Яаж хяналт тавьдаг вэ гэхээр хэрэглэж байгаа зүйлүүд нь нэг удаагийнх байна уу үгүй юу гэдгийг  хянадаг. Ер нь шивээс хийлгэхээр шийдсэн бол зүү, хошуу хоёрыг нэг удаагийнх  байна уу үгүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд шивээс хийлгэдэг болж. Бүр хөхөн дээрээ шивээс хийлгэсэн хүмүүсийг ч харж байлаа. Энэ нь дараа хүүхэд төрүүлэнгүүт сөрөг нөлөөтэй юу? 
-Эмэгтэй хүмүүсийн тухайд хөх, хэвлий орчимдоо шивээс хийлгэх тохиолдлууд элбэг. Гэхдээ  үүнд бол үзүүлэх сөрөг нөлөө гэж байхгүй. Харин тухайн хүн таргалаад арьс нь язарсан тохиолдолд бол гоо сайхан талаасаа онцгүй болдог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биен дээр  шивээс хийхэд бол нээх ялгаа байхгүй. Ерөнхийдөө эр, эм гэлтгүй  биеийн арьс нь хөрслөг болсон тийм хүмүүст шивээс хийхэд тогтоц сайтай байдаг. Харин улцан шар арьстай хүмүүсийн хувьд өнгө нь онцгүй харагдах тал бий. 

-Шивээс хийлгэж байгаа хүмүүс  насны хувьд их залуужиж байна. ЕБС-ийн хүүхдүүд хүртэл шивээстэй болчихож, таныг зорьж ирж байгаа хүмүүс  ер нь  ихэвчлэн хэд орчим насныхан байдаг вэ?
-Шивээс хийлгэж байгаа хүмүүст насны хязгаар заадаггүй. Угаасаа энийг зохицуулсан хууль, эрхзүйн орчин байхгүй. Гэхдээ миний хувьд шивээс хийлгэе гээд ороод ирсэн хүн бүрт шивээс хийгээд байдаггүй. Яагаад гэвэл мэргэжлийн шивээсчин гэдэг утгаараа дараа нь учирч болох эрсдэлийг бодоод дунд сургуулийн хүүхдүүд  орж ирвэл, заавал шивээс хийлгэхийг зөвшөөрсөн аав, ээж гэх мэт харгалзах хүнтэй ирэхийг  шаарддаг. 

-Шивээс хийлгэж байгаа хүмүүсийн тухайд биеийнхээ аль хэсэгт ихэвчлэн хийлгэдэг вэ? 
- Эрчүүд бол ил харагдах хүний нүд тусах хэсэгтээ ихэвчлэн хийлгэдэг. Хүний нүдэнд харагдах, харагдахгүй байхаар 50, 50 хувьтай л хийлгэдэг. 



-Шивээс хийхэд тохиромжтой улирал гэж байх уу? 
-Тийм зүйл байхгүй.

-Шивээс  хийлгэсний дараа хэчнээн хоногийн дотор эдгэрдэг вэ? Ямар нэгэн гам барих ёстой юу?
-Тухайн хүнийхээ биеийн онцлогоос шалтгаалаад 5-14 хоногт бүрэн эдгэрдэг. Шивээс хийлгэнэ  гэдэг нь нэг ёсондоо тухайн хүний биеийг цоолж байгаа хэрэг. Тиймээс эдгэртэл нь ус, чийг авахуулж  болохгүй. Мөн тавыг нь хуулахыг хориглодог. Аль болох өөрөөр нь эдгээх ёстой. 

-Таны хувьд шивээс хийгээд хэчнээн жил болж байгаа вэ? Монголд шивээсний энэ бизнес хэр ашигтай вэ?
-Миний хувьд мэргэжлийн машин гэдэг зүйлийг бариад дөрвөн жил болж байна. Түүнээс өмнө гар аргаар хийсэн машинаар бол маш олон жил хийж ирсэн. Ашгийн тухайд бол нэг өрхийн дундаж орлогын л дайтай байдаг.

-Шивээс хийлгэх хүсэлтэй ч  зориглож чадахгүй байгаа залууст хандаж юу хэлэх вэ?
-Айж суух хэрэггүй, хүсэж байгаа л бол хийлгээд үз л гэж хэлэе. Гол нь чанартай, мэргэжлийн өндөр түвшинд хийлгэх нь л чухал. Хэдхэн төгрөгийн хямдыг харалгүй хийж байгаа шивээсчнийхээ ур чадварыг чухалчилж үзээрэй. Мөн хэрвээ надтай холбогдож шивээс хийлгэхийг хүсвэл 88160632 дугаар луу  холбогдоорой. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tseegii  2016-07-25 02:47:42
    sain bnu humsugnii shiwees hiiihvv . hedeer hiiihvv
  • зараа 2016-06-10 03:52:52
    алив зүйлийн гарал үүсэл, утга учрыг нь мэдсэний үндсэн дээр өөр дээрээ туршиж баймаар.азид эхэвчлэн боол, гэмт хэрэгтнүүдийг тамгалдаг.умайсан арьсыг дараа нь
    • х 2017-08-10 16:29:04
      нийгмийн хөгжлийн дагаад өөр эстетика хэвшиж байна. түүх талаас нь ярих гэж байгаа бол азид шашны утга агуулгатай шивээсний урлаг хүчтэй байж ирсэн
    • зө 2016-06-10 04:08:32
      зөвөө бидэнд энэ шоронгийн тэмдэг хэрэггүй
  • Бүрнээ 2016-06-10 01:36:09
    Хамгийн шилдэг нь