Чингисийн талбайн баруун талын замыг түр хаана

Алдарт Венийн вальсыг "Улаанбаатар- Венийн вальс" нэртэйгээр гурав дахь жилдээ өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч  Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Мөн энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.

Австрийн Венийн вальс бүжгийг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг  хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.