Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: ЭМСЯ-ны Б зааланд "ТУЛГУУР ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГИЙН ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ" сэдэвт олон улсын хурлыг Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооноос зохион байгуулна.

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд орон сууцны барилгын хөнгөлттэй зээлийн санхүүжилт олгох журам, Нийслэлийн концессын зүйлийн жгасаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт: Премиум палас зочид буудалд “Монгол Улсад барилгын мэдээлэлтэй загварчлал нэвтрүүлэх төсөл буюу BIM нийгмийн хөгжилд түлхэц болох нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар танилцуулна.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулж ХАХНХЯ, ХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний сүлжээ, МАОЭНХолбоо, МҮЭХ хамтран “Бараа нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт: Иргэн М.Батлхагва хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгожээ. Хаана: MN-Мэдээллийн төвд

13:00 цагт: MN-Мэдээллийн төвд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.