Тааруухан хэрэгжилттэй Тамхины хууль Л.Эрдэнэчимэг гишүүний өмч үү
2016 оны сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Гэвч үүнийг өмнө УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлсэн. Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимд гаргаж буй ааш аяг,үйл хөдлөл нь олны эгдүүцлийг хүргэдэг гишүүний нэг бол Л.Эрдэнэчимэг. Тэгвэл сүүлийн үед FM, радиогоор Л.Эрдэнэчимэг гишүүний “буян”-аар батлагдсан тамхины хууль гэж ирээд л урсгаж өгдөг болж. Тэгвэл түүний бүрэн “өмчлөл”-д орсон тамхины хуулийн зүйл заалтуудаас товчхон сануулъя.

Тамхийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад татахыг хориглосон. “Тамхины хяналтын тухай” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50.000 төгрөг, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх юм. Гэвч гадаа гудамжинд, хотын замын түгжрэлд, сургуулийн ойролцоо тамхи татсан хүмүүс урьдын адил холхицгоож байна.

“Монголын хууль гурав хоног” гэдэг шиг эхэн үедээ иргэд тамхиа гудамжинд татахгүй, дэлгүүрүүд нь зарахгүй эмх цэгцтэй л байв. Гэтэл өнөөдөр дэлгүүрүүд, үүргийн худалдаачид тамхиа зарсаар л байна. Гудамж, байшингийн булан тохойд тамхины иш овоорох нь энгийн үзэгдэл болжээ. Хууль нь “гууль” болсон бодит үр дүн энэ.

Мөн УИХ-ын  чуулганы танхимд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах оруулах эсэх асуудал яригдах бүр Л.Эрдэнчимэг гишүүн байж суух газар болно. О.Баасанхүү гишүүний  санаачилсан Тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр  “Би наад хуулийн чинь санаачлагч нь. Чи нэмэлт өөрчлөлт  оруулах хуулийн төслөө тат” хэмээн тэнэглэж байсан удаатай. Үүнээс болж гишүүд Л.Эрдэнэчимэг гишүүнд дургүйцлээ илэрхийлсэн ч манай хүн бүлгийн даргатай ам зөрөлдөн, сэлбэлзэж гүйсэн. Ингээд  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг матсан албан бичгийг мэргэжлийн  байгууллагуудад өгч бас нэг дуулиан дэгдээж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр Д.Эрдэнэбат гишүүний “Би тамхи татдаг. Гэхдээ чамаас дээр, амьдралтай хууль санаачилна. Би өрөөндөө  тамхи татдаг. Хүний эрхэнд бүдүүлгээр халдаад байна” гэснийг нь өлгөж аваад өнгөрсөн даваа гарагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээжээ.  Ингэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын мэдээллийг олон нийтэд хүргэхдээ Төрийн ордонд байрлах өөрийн ажлын байрандаа  утаат тамхи татдаг тухай мэдээлсэн.  УИХ-ын гишүүний энэхүү үйлдэл нь  Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглох заалтыг зөрчиж байна. Төрийн ордонд Төр засгийн  үйлчилгээ эрхлэх газар нь дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд  хууль зөрчиж буй үйлдэлд удаа дараа  арга хэмжээ авахгүй байгаа тул  холбогдох заалтын дагуу  хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэж  ирээд бүлгийн даргаа торгуулахыг хүсчээ.  
Энэ бүхний эцэст нь Байнгын хорооноос  УИХ-ын чуулган хүртэл хэл ам хэрүүл тэмцэл, маргаан  дагуулсан дагуулсан энэхүү хуулийг төслийг  хэлэлцэх үеэр санал хураалтад  оролцсон 52 гишүний 20 нь хэлэлцэхийг дэмжиж 32 нь татгалзсанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөл  унахад тэрбээр алга ташин гүйж байсан удаатай.

Ингэж гүйхээс өөр аргагүй юм. Түүнд Тамхины хуулиас өөр хийсэн бараг л үгүй. Иймээс эрхэм гишүүн  Тааруухан хэрэгжилттэй Тамхины хууль Л.Эрдэнэчимэг гишүүний өмчилсөөр байна. Түүний энэ “өмч” рейтингийг хэрхэн өсгөж, ивээл хишгээ өгөх болтугай.
П.УНДРАМ
Оллоо.мн



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2016-07-17 13:14:09
    Ug ni heregjuulj chdval heregtei huuli shuu. Ichihchgui uuriin huuhdiin tolgoi deer busdiin huuhdiin hajuud tamhi tataj horduuldag aav eejuud bdag
  • бат 2016-06-27 07:31:21
    Эмэгтэй хүнийг чадах гэж чадаж байгаа юм уу, яамар хүн чанаргүй новшийн 2 залуу вэ.
  • доогий  2016-06-16 12:55:29
    За яах вэ дээ , Юун сүртэйн, Энэ эмэгтэйг битгий зовоо, Эмэгтэй нь эр хүн шиг, эрчүүд нь адгийн эмээс доор болсон уаг юмдаа
  • Ard 2016-06-15 04:21:13
    Ordonoor duuren arhiny shil tamhiny ish muriitei togloom uruu bolgond tsaas shig 50,0 saya bie bolood 26 jil ungurluu!
  • би  2016-06-14 07:39:46
    Сонголтоо л сайн хийх хэрэгтэй залуусаа эх орноо зардаг эрхэм гишүүдийг сонгохоо л болчий
  • ld 2016-06-13 09:08:51
    teneg avgai
  • kkkk 2016-06-11 11:01:38
    Odoo ene uls teneg humuuseer duurle
  • kkk 2016-06-11 04:38:14
    Gudamjaar neg tamhinii ish hogkordog bolson do.
  • зочин 2016-06-10 12:37:42
    тамхины хууль гарснаар үр дүнд хүрсэн шүү. Гудамжаар алхам тутам тамхи зуусан хүмүүсийн дунд явдаг байснаа одоо гайхдаг юм. Талархаж байна энэ асуудлаар
  • ЗОчин 2016-06-10 05:20:06
    Одоо сонголт хийх үү??? Сунгалт хийх ??? гэдэг сонгууль болох гэж байна.
  • mglchuud 2016-06-10 05:05:42
    mgld iim huuchn sots orond surguli tugssun 40-uus deesh nasnii avgaichuul neeh olon bhiii., emh tsegtsgui dandaa bichsen yumand itged tuugeere turii baridag
  • б 2016-06-10 04:14:26
    болио боль туулайн чихмэлээ тэврээд казахтайгаа явалд
  • zochin 2016-06-10 04:07:24
    ene emegtei odoo bolson ooriigoo bi hen be gedgee hangalttai haruulsan ichij amidar geree l hogjvvl dee
  • zochin 2016-06-10 04:00:10
    Ene baahan huuhnuud turd garaad yu hiih ve ? Yamsrch chadvargui gedegni ungursun 4 jild haragdlaa
  • tamhinii huuli batalsan, ter ni amidrald 2016-06-10 03:22:14
    irgen
  • Болд 2016-06-10 03:09:28
    ард иргэд гэсэн ч ухамсар муутай тамхины хууль мөрдөж болно ш дээ сайн сайхны төлөө хийж байхад
  • Түмэннаст 2016-06-10 02:35:32
    Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахгүй бол ёстой 3 хоног хичнээн аятайхан байсан ч эргээд хаа саагүй тамхины эхүүн үнэрт хордож эхэллээ.
  • heregjdeggui huuli 2016-06-10 01:55:37
    heheh hench haana hergjuuldeggui mongold bgaa gants huuli daa ordon dotor ni hurtel gishuud ni tamhi tatjil bgaa daa
  • эрдэнэчимэг 2012 онд Амалсан эмнэлэг юж  2016-06-10 01:50:21
    Эрдэнэчимэг 2012 онд СХД-т амалсан эмнэлэг юу болсон тэрний оронд манай Баянсэлэнгэ хамаагүй дээр