1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар худалдаж авна гэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна.

Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна.

Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь  худалдаж авахаар болж байна.
“Сайн хувьцаа”  арга хэмжээ энэ сарын 13-наас эхлэн хэрэгжинэ.

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагчдад олгох зээлийн хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газраас хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тодорхой хүндрэл үүссэн байна. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдагч зээлдэгчээс газрын гэрчилгээг нь зээл олгож байгаа банк шаардаж байгаа. Гэтэл цөөнгүй тохиолдолд иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан байдаг байна. Ийм тохиолдолд газрын гэрчилгээгээ суллаж авахад иргэдэд туслах зорилгоор  “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн санхүүжилтийн зээлийг нэмж олгохоор  боллоо.

Сайн хашаа хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгоно. Харин дахин санхүүжилтийн зээлийн хэмжээ 5 сая төгрөг хүртэл байх юм байна. 

“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж зээл авахад улам хялбар болно

“Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн ерөнхий журамд дахин санхүүжилтийн зээлд хамрагдахын тулд зээлдэгч сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримтыг банкинд гаргаж өгөхөөр заасан нь ийм баримтаа хадгалаагүй зээлдэгчдэд зээл олгоход хүндрэл үүсгэж байгаа юм байна. Иймд уг заалтыг зээлийн ерөнхий журмаас хасахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Ингэснээр сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулгыг банкинд гаргаж өгснөөр оюутан зээл авахад саадгүй боллоо.

Товч мэдээ

Гадаад хэргийн яамны балансад бүртгэлтэй “Дипломат-95 цогцолбор”-ын төрийн өмчийн 80 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-06-18 23:16:07
    Ynenxyy xogiin zasag tor yumaa udaa daraa xuvitsaanii tuxai medeelel avax gej biirj bankaar yavaxad yamar ch medeelel ogox bolomjgyi gej 2 jil garui bolchixood ...
    109.88.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-06-17 20:02:04
    Tegexiig ni aldartal ard tymen mini oorsdoo uxamsarlaj xuvitsaagaa zaraxgyi ene zasgiig buulgax tsag ni bolloo shyy dee ta bygdiin uxamsar temtsel xaruulna
    109.88.127.180
    Мэдэгдсэн Хариулах
  • zochon 2016-06-12 08:00:58
    Heden luivarcjid turiig mini samarch bna da ed nar songogdoj chadahgui songuuliin daraa shydarga shyyhiin umnu ochih bolohoor yhehdee yher buugaa tavina geech l...
    202.9.41.26
    Мэдэгдсэн Хариулах
  • E 2016-06-11 15:29:51
    Ard tumnii amidralaar togloh ymda . . . . . .
    103.10.23.94
    Мэдэгдсэн Хариулах
  • МАЛААС МУУ МАНАН 2016-06-10 14:42:49
    ЗИ ДАРГА ФОРТУНАГ ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН ГЭВ ҮҮ. ЖААХАН ТЭНГЭР МЭНГЭР ЯРИДАГ БОЛХООС ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮН ЮМ ГЭХ ЮМ. ЭНЭ МАЛУУДААР ДАХИН ТӨР БАРИУЛАХ ШААРДЛАГА АЛГА....
    89.235.143.18
    Мэдэгдсэн Хариулах
    • songuuli 2016-06-18 11:29:03
      bidnii erh ashig vr hvvhdii mini ireedvig yul bolgochihov doo ene sdakuud
      103.26.194.36
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-06-10 13:35:07
    СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР АРД ТҮМНЭЭР МӨН Ч ИХ ТОГЛОЖ Б.НА ДАА ХӨӨРХИЙ. ОДОО Б.ГАА 76-ГААС НЭГ ч ХҮНИЙГ СОНГОХГҮЙ Б.ВАЛ ТААРНА. шинэ хүмүүсийг ГАРГАХ ЁСТОЙ...
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ХН 2016-06-10 05:30:31
    ТА НАР ХЭН ЮМ БЭЭ...
    202.179.25.80
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-06-18 11:03:08
      хаанаасаа олж ирсэн их мөнгө вэ бас өрүү наадуул чинь сонгогдохгүй юм чинь гээд биднийг нутагтаа боолоор үлдээх нүхээ хийж бна муу засаг барисан хужаа нар
      103.26.194.36
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-06-10 02:33:42
    Ийм арга хэмжээнүүдийг жилийн өмнө оны эхнээс авч хэрэгжүүлж болон шүү дээ. Сонгуулийн өмнө 19 хоногийн өмнө ингэн гэж байгааг нь нийт масс-д таалагдахгүй л бх
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-06-10 00:59:12
    Songuuliin umnu 300-g av. Songuuliin daraa songovol dakhiad ugch bolokh yum gej baikh shiv dee
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах