Аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлжээ
Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран цагдаагийн байгууллагаас “Стандарт хяналт шалгалт”-ыг зохион байгуулжээ.

Ази европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын үйлчилгээний стандартыг хангуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох архидан согтууруулахтай тэмцэх зорилготой шалгалт юм байна.

 Нийт 248 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн найман аж ахуйн нэгж, байгууллагад зохих хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.