Ц.Одонтунгалагийн эсрэг 370 хүн  шүүхэд хандсан гэв
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагтай холбоотой хэл ам өдгөө ч үргэлжилсээр байна. Анх энэ байгууллагын захирлаар томилогдсон даруй ажилчид нь эсэргүүцэж, ийм хүнээр удирдуулахгүй хэмээн эсэргүүцэл зарлаж байсан. Удалгүй  олон ажилчин үндэслэлгүйгээр халагдлаа хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийг байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хууль бусаар халагдсан гэх маш олон хүн өнөөдөр хуулийн байгууллагад хандаад явж байна. Тодруулбал, одоогийн байдлаар Ц.Одонтунгалагийн эсрэг хууль бусаар халагдсан гэх 370 ажилчин Хан-Уул дүүргийн   иргэний хэргийн анхан  шатны шүүхэд хандаад байгаа аж. Энэ талаар эдгээр иргэдийн төлөөлөл  болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлтэй хамтран мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Төрбат хэлэхдээ “Нийслэлийн хотын өнөөгийн удирдлагууд Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүргэлээ.Учир нь Баянгол дүүргээс НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхцэнгэл, Ц.Одонтунгалаг нар нь манай байгууллагын ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ҮЭ-ийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөнийг хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоосон. Ц.Одонтунгалаг нь 2013 оны 2-р сарын цалингаас Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын татварыг хуульд заасан хэмжээнээс илүү хувиар суутган авсан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосноор нийт ажилчдаас 6-9 орчим сая төгрөг илүү суутган авсан байна. Ажлын хариуцлага алдсан эдгээр албан тушаалтнууддаа арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй толгойг нь илсээр байна.Мөн ажилчдын цалин, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу олгодог, хууль бусаар түлшний суутгал хийж байсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон  нь энэ хүнийг байгууллага удирдах чадваргүй гэдгийг харуулж байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэж хууль бусаар халагдсан ажилчдыг эргүүлэн ажлын байртай болгох ёстой” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БОлормаа 2016-06-10 21:08:15
    Найздаа амжилт хүсэе.Техник технолог хөгжих тусам ажиллах хүмүүсийн тоо багасдаг юм. Эдгээр хүмүүс тухайн цаг тухайд хэлж, шалгуулж байхгүй одоо сонгуултай давх...
  • зочин 2016-06-10 12:18:20
    Одонтунгалаг захирал нь үэхороон дарга төрбатаас мэдлэгээр муу хүн байна гурван баазыг самарч байгаа нь үнэн юмаа одонтунгалагийг битгий сонгоорой
  • зочин 2016-06-10 08:25:19
    тэр халзан нөхрийг Отгонбат гэдэг мөнгөний хайрцагаа сэгсэрч мөнгө хулгайлж байгаад халагдсан даа. Гансүх, Баасандорж нар нь архи ууж ХДЖ зөрчсөн ийм л хүмүүс
  • зочин 2016-06-10 08:17:12
    энэ мэдээллийг тараасан эдгээр хүмүүс нь бүгд нийтийн тээврийн салбарын нэр хүндийг унагаж, захиргааны арга хэмжээгээр ажлаасаа халагдсан юм байна лээ ш дээ.
  • zorchigch 2016-06-10 03:41:01
    niitiin teever omno yamar bsan odoo yamar bolj hogjij bna. jolooch shalgagch niilj hulgai hiihee bolchihooch dee hyanalt saijraad ireheer belen mongotei haritsa...
  • иргэн 2016-06-10 02:38:51
    өөрсдөө шалгаад гаргаад ирсэн юм шиг бичсэн байх шив дээ.амны зоргоор чалчдаг хийх хэлэхээ олж ядсан хэсэг бүлэг хүмүүсийн л ажил байхдаа.
  • dada 2016-06-09 15:11:08
    byh shatnii alba haagchidiig haldag namiintuluu sanal uguh hereggyi
  • ИРГЭН 2016-06-09 12:17:38
    ЗӨВ ШҮҮ
  • Ууганбат 2016-06-09 08:35:01
    АН гудамжны хулигаануудаа байгууллага бүрт шургуулуулсны гор гарч байна. АН-ын хулигаанууд ямар ч боловсролгүй, жудаггүй, цагаандаа гарсан дээрэмчид.