Хил нэвтрэхдээ тусгай хэрэгсэл, сум авч явахгүй байхыг анхааруулав
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд  06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн авто машины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.

 Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хил нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр тусгай хэрэгсэл, сумыг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-09 12:09:28
    OROSUUDYG UUGSHUULWEL MONGOL OROSYN MAFIIN OROGNODOG GAZAR BOLNO SHUU
    43.242.243.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-09 08:31:26
    Санамсаргүйгээр буу сум авч явна гэж юу байдаг юм ойлгохгүй байна шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах