Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажил намар дуусна

Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж байна.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолойг засварлана.  Олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгчийг /Гумит, ЕАП, Сифблок, Флокулянт/ ашиглан боловсруулж байна. Шинээр гарч байгаа лагийг электролиз, хэт авианы төхөөрөмжүүдийг ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй, хүнд металгүй болгоно.

ТЭЦ-ийн баруун тал хиймлээр үүссэн цөөрөм, бусад бохирдлын эх үүсвэрүүдийг АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэж байна. Харин  Туул гол хүртэлх далан сувгийг шинэчлэх, шинээр хийх, хуримтлагдсан лагийг цэвэрлэх  ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.