Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно
ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ШӨХТГ-т хэд хэдэн чиг үүрэг оногдуулсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалттай холбогдолтой юм. Хуулийн заалтыг тодруулбал, 70.1.6.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, 70.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно гэсэн байгаа юм.

Хэрэв дээр хуулийн зөрчихөд тухай хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаан түдгэлзүүлэхээр заасан байна.

Үүнтэй холбоотойгоор тус байгууллагаас ажлын хэсэг гарч өргөн захиалгатай 30 сонин, 30 телевиз болон 50 гаруй мэдээллийн вэб сайтад нийтлэгдэж буй мэдээ мэдээлэлд байнгын мониторинг хийж байгаа аж.

Дээрх хуулийн заалттай холбоотойгоор ШӨХТГ-т өнөөдрийн байдлаар хичнээн гомдол ирээд байгаа талаар Улсын ахлах байцаагч Д.Лхагвасүрэнгээс тодруулахад "Нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээлэл тараалаа гэсэн агуулгатай гомдол Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо болон нэг нэр дэвшигчээс ирсэн. Гомдлуудыг шалгаж, тайлбар тодруулга авах ажил үргэлжилж байна" гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.