АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт эхэллээ
АСЕМ-ын 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор өнөөдөр Төрийн ордонд болно.
 
Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк , Европын төв банк , Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк , Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцоно.
 
 Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд өрнөх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-06-18 23:25:11
    Xotoch xiilgene gej ochnoon odriin shalgalt avch boon yum bolchixood syyldee sain duriin ynegyi xotoch xiilgex bolood xogiin ch luivarchid