Автомат тоглоомын газруудыг хаажээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдох хууль журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахим болон автомат тоглоомын газруудад шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр долоон автомат тоглоомын газар болон 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгаж, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан дөрвөн автомат тоглоомын газар, 10 цахим тоглоомын газарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн 25 мэдэгдэл хүргүүлж, долоон автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-09 02:25:40
    Нялх үрсийн толгойгоор тоглож байгаа бүгдийг хаавал зохино, үүний дэргэд янхны газар ч иргэдэд бага хохиролтой шүү