Улс хариуцсан мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөв

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах 9 хурлын нэг Ази, Европын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт 6 дугаар сарын 9-10-нд Улаанбаатарт зохиогдоно. Үүнтэй холбогдуулж АСЕМ-ын гишүүн орнуудыг хариуцсан мэргэжилтнүүдэд уг хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА)-ны дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны ТЗУГ-ын захирал, АСЕМ-ын хурлын байр зочид буудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Тэгшжаргал,  ГХЯ-ны Ёслолын газрын захирал,  АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал болон Сангийн яамны мэргэжилтнүүд оролцож уулзалтаар ирэх зочид, төлөөлөгчдийн бүртгэл, төлөөлөгчдийг угтаж авах “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын схем, хурлын зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт Төрийн ордны Их танхимд зохиогдох бөгөөд уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 орны Сангийн сайд нар болон 220 гаруй төлөөлөгч оролцох юм. Уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.