Сүүлийн жилүүдэд Туул гол зарим газартаа ширгэж, тасалдаж байгаа нь нийслэлчүүдийн санааг зовоох болсон. Энэ нь маш олон хүчин зүйлээс болж байгааг албаныхан хэлсээр ирсэн ч арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийн хүрсэн.Тухайлбал, Туул голоос элс, хайрга олборлогч компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй нь өнөөдөр асуудал дагуулж буй.
Өнөөдрийн байдлаар туул голоос элс, хайрга олборлож буй тусгай зөвшөөрөлтэй 84 компани байгаа юм. Эдгээр карьерын компаниуд голдуу Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог байна.Тэдгээр 84 компани зөвшөөрөлтэй хэдий ч усны эх үүсвэр дээр үйл ажиллагаа явуулах нь хууль бус үйлдэл гэж “Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн хэлж байна. Түүнчлэн тус хөдөлгөөнийхөн нөхөн сэргээлт хийдэггүй 20 гаруй компанийн зөвшөөрлийг цуцлахыг албаны хүмүүсээс хүслээ.

Б.Сансар
olloo.mn