Ижил нэртнүүд сонгогчдын саналыг будилуулах уу
УИХ-ын гишүүн болохын төлөө 500, хотын парламентын төлөөлөгчийн суудлын төлөө 272 мөн 21 аймгийн төлөөлөгчдөд өрсөлдөгчид өнгөрсөн мягмар гарагт сонгуулийн байгууллагаас үнэмлэхээ авав. Харин одоо сонгуулийн сурталчилгаа гэх “цусгүй тулаан”-аа эхэлнэ. Энэ “тулаан” 18 хоногийн турш үргэлжлэнэ.

Энэ удаагийн сонгуульд урлаг, спорт, улс төр, нийгмийн зүтгэлтүүд өрсөлдөж байгаа. Мөн санаатай ч юмуу санамсаргүй ч юмуу ижил нэртнүүд  нэг тойрогт хэд хэд таарчээ.

Бүр нэг тойрогт өрсөлдөх хүнтэйгээ ижил нэртэй болох гэсэн оролдлого ч хийж байх жишээтэй. Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд, МАХН-аас Ч.Амарбаяр, ТТЭНН-аас П.Бямбачулуун нарын хүмүүс өрсөлдөхөөр болоод байв.

Харин Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас 70 дугаар тойрогт өрсөлдөх П.Бямбачулуун нэрээ сольсон байна. Товчхондоо Д.Лүндээжанцантай өрсөлдөхийн тулд П.Бямбачулуун гэх өөрийн нэрээ П.Лүндээжанцан болгосон байх.

Харамсалтай нь СЕХ түүний Лүндээнжанцан нэрийг хүлээн авсангүй.  

Энэ мэт тухайн тойрогт рейтинг өндөртэй хүмүүстэй ижил нэртэй нэр дэвшигч өрсөлдөх нь энэ сонгуулийн бас нэгэн өнгө болж байна. Ийнхүү сонгогчдын саналыг будлиантуулж мэдэх ижил нэртнүүдийн цуваа уртаас уртаар үргэлжилж байна.

Тухайлбал,  Чингэлтэй Уянга нэртэй нэр дэвшигч хоёр байна. ТТЭНН-ын дарга Г.Уянгатай Иргэний хөдөлгөөний намын  Г.Уянгатай өрсөлдөх нь. Мөн Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогт Р.Батбаяр, Г.Батбаяр нар өрсөлдөнө. Харин  Сүхбаатар дүүрэгт МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цолзолмаатай Иргэний хөдөлгөөний намын Б.Цогзолмаа нэг тойрогт нэр дэвших нь. Иргэний хөдөлгөөний намын Ц.Цогзолмаагийн хувьд Монголын залуучуудын холбоонд ресепшн хийдэг байна.

Баянзүрх дүүргийн 52 дугаар тойрогт хоёр Батзориг, мөн дүүргийн 54 дүгээр тойрогт хоёр Төмөрбаатар тулсан бол тус дүүргийн 52 дугаар тойрогт хоёр Батзориг өрсөлдөнө.

Ижил нэртнүүдийн буухайг Дорнод аймгийн 15 дугаар тойрогт Б.Ганболд, Ш.Ганболд нар үргэлжлүүлж байна. Б.Ганболдын хувьд бие даан нэр дэвшиж байгаа бол Ш.Ганболд нь МАХН-аас нэр дэвшиж байгаа аж.
Түүнчлэн Завханд хоёр АН-ын Я.Санжмятав, би даагч А.Санжмятав нар өрсөлдөж байгаа бол Сэлэнгэд МАН, МАХН-ын хоёр Эрдэнэбат нэг тойрогт өрсөлдөхөөр байгаа юм. Дарханд ижил нэртэй, ижил овогтой буюу Болдын Жавхланууд өрсөлдөнө.

Сонгинохайрханд Ш.Түвдэндорж, И.Түвдэндорж нар өрсөлдөнө.

Ийнхүү ижил нэртнүүдийн тулаан энэ амралтын эхний өдрөөс эхлэх нь.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бүү үзэгд 2016-06-09 06:13:39
    будлиан үймээнийг шургуу МАН нам л үүсгэдэг мэргэжилтэй дээ
  • Owogii ni bvten bich 2016-06-09 03:34:02
    Ijil nertnvvdiinhee owogii ni bvten bichcheech.Tegeel boloo sh te.Eswel owog ni bas ijil ba gej baihgvi biz dee
  • зочин 2016-06-09 02:27:41
    АНынхан сонгуулийн удирдамжаа тойрог хэсгийнхэндээ өгсөн байна шүү. Энэ бузар намынхан хүчирхийллийг эхлүүлэх шинжтэй боллоо. Тодорхой нам, сонгогчдын эсрэг элд...
  • мэдрэл 2016-06-09 02:00:16
    Ихэнх нь гажигтай нь үнэн шүү Хиншүү, чөлөөт ахмадын Баасан, оймс Баасанхүү, фортуна, Гүнбалай, Батзандан, Магнай, Арго явж өгөх нээ больёо
  • Зочин 2016-06-09 01:57:44
    Ижил нэр ч бага хэргээ харин ихэнх нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс байх шиг түүнийг л ялгахад хэцүү байж магадгүй