Б.Баттөмөр: Өмчтэй төр хүчтэй
МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр намаасаа батламжаа гардан авлаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Баттөмөртэй уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хариуцлагатай үүргийг хүлээлээ?
-МАН-аас УИХ-ын 43 дугаар тойрогт өрсөлд гэсэн томилолт өгсөн. Хуулийн хүрээнд шударга өрсөлдөнө. Өнөөдөр улстөр, эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд их байна. Нийгэм эдийн засаг, улстөрийн энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах вэ? гэдэг чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ.

-Та бол эдийн засагч хүн. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах ямар гарц байна вэ?

-Эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Шинэ эдийн засгийн бодлого явуулж байж хүндрэлээс гарна. Монгол Улсын өр 47 их наяд болсон байна.Энэ нь улсад төвлөрч байгаа татвартай харьцуулахад 7-8 жилийн татварын орлого. Тэгэхээр цоо шинэ бодлого гаргаж хуримтлал үүсгээд төсвийн орлогыг их хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Монгол улсын иргэн бүр зээлийн барьцаанд байгаа тухай яригдаж байна?

-Төр зээлээ татварын орлогоор төлнө. Харин аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийг төлүүлэхийн тулд Засгийн газар зээл авсан аж ахуйн нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжих ёстой. Төрийн зохицуулалтыг маш сайн хийх хэрэгтэй.

Монголын төр 26 жил зохицуулалтгүй явж ирсэн. Бидний гол алдаа дутагдлуудын нэг төрийн зохицуулалтгүй байдал. Төр зохицуулалтгүй учраас хуримтлалгүй байна. Эхний ээлжинд эдийн засгийг сэргээх ёстой болж байна. Үүний тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хэрэгцээнээс илүү гарсан нөөцийг буюу хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Үүний гол өдөөгч нь төрийн зохицуулалт. Мөн төрийн өмч гэдэг зүйлийг ад үзэж болохгүй. Өмчтэй төр хүчтэй. Үүний тод жишээ Хятад, Казакстан улс.

-Өмчтэй төр хүчтэй гэж та хэллээ. Тэгвэл эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон стратегийн орд газруудаа төр хувьчлах нь зөв үү?

-Дэлхий нийтээрээ тэнцвэртэй хөгжлийн тухай ярьж байгаа учраас санхүүгийн тэнцвэртэй хөгжлийн асуудал зөв байх ёстой. Мөн төрийн өмч, хувийн өмчийн тэнцвэртэй харьцааг олж тогтоох ёстой. Тийм учраас бүх зүйлээ хувьчлаад тэрнээсээ татвар аваад их өрийг төлж, эдийн засгаа сэргээнэ гэдэг байж болохгүй зүйл. Төрийн өмчийн Монгол дахь шилдэг жишээ Эрдэнэтийн үйлдвэр. Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Оюутолгой, Эрдэнэтээс гурав дахин их борлуулалт хийдэг мөртлөө гурав дахин бага хөрөнгийг төсөвт төвлөрлүүлж байна.
 Тэгэхээр цаашид төр стратегийн орд газруудыг авсан хувийн болон төрийн компаниудыг олноор байгуулах хэрэгтэй. Мөн тэндээ төр хамгийн сайн менежерүүдээ ажиллуулах хэрэгтэй байна. Үүний үндсэн дээр хуримтлалыг бий болгох боломж байгаа юм.

-Дархан-Уул аймгийн 43-р тойргийн хувьд тулгамдаж буй асуудал юу байна?

-Манай тойрогт гэр хороололд амьдардаг иргэд нэлээд хэсгийг нь эзэлж байна. Тиймээс нэн тэргүүнд энд амьдарч байгаа айлуудын дэд бүтэц буюу ус, дулааны асуудлыг шийдвэрлэж, амьдрах орчин нөхцлийг дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн залуусыг ажилтай, орлоготой болгох тал дээр анхаарч, түүнчлэн иргэдэд хүргэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай болгох гэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн ард 2016-06-20 04:04:32
    Өмчтэй биш шударга төр хүчтэй. Бинзений үнэ ченжүүдийг баяжуулж, ард түмнийг элгээр нь хэвтүүлж байна.
  • Бодол 2016-06-10 00:55:56
    Төр өмчтэй байхад шахааны бизнес цэцэглэдэг. Эрдэнэт-д 5 сая бэлгэвч, Таван Толгойд 7 тэрбумын хэрэггүй дугуй шахах нь хэвийн зүйл бишээ
  • Хятад Казак д би л лав амьдараааргүй бай 2016-06-09 09:05:03
    Баттөмөр өмчтэй төр хүчтэй гэж юу яриад байна? Хятад Казак д би л лав амьдараааргүй байна.
  • үнэн 2016-06-09 07:15:42
    Бидэнд нийгмийн зохих түвшинд хөрөнгө оруулалт хийж байж л нийгмийн туслгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой. Иймд төрд тодорхой хэмжээний хөрөнгөтэй байх ёсто...
  • Зочин 2016-06-09 07:05:09
    Баттөмөр өмчтэй төр хүчтэй гэж юу яриад байна. Төр өмчөөр яах юм. Иргэдэд тусалж, төрөөс зөв зохицуулалт л хий. Хувийн хэвшил өмчтэй байдаг байхгүй юу
  • үнэн 2016-06-09 06:24:43
    мөнгөтэй үед нь юу ч хийж чадаагүй байж та нар одоо юу хийдэг юм та нарын тансагласан балгийг амсхаараа нэг боллооо харин АН мөнгөгүй юу ч үгүй үед их хийлээ
  • Zochin 2016-06-09 05:07:20
    Amjilt husye!!!
  • Zochin 2016-06-09 03:54:57
    Ediin zasgiig hol deer ni bolsogh ediin zasagch nar tord hamgiin ih dutagdaj bgaa. iim humuusee l gargaj ajil hiilgeh heregtei bgaamdaa ug ni
  • hi 2016-06-09 03:25:26
    Demjij bna. Mundag chanartai hun.
  • ЗОчин 2016-06-09 02:57:14
    Элбэгдорж төр хамгийн муу менежер хэлээд л цаадуул нь төр, түмний юмгүй үнэгүйдүүлж аваад дууссан шүү дээ. Үүнийг эргүүлж авах хэрэгтэй...
  • ТА АНДУУРААД Л БАЙХ ШИГ 2016-06-09 02:31:13
    МАНАЙД ТӨРИЙН ӨМЧ ТҮШМЭДИЙН ХООЛ БОЛООД ДУУСДАГ БА ХӨГЖЛИЙН ТУШАА БОЛДОГ